Маррий майнинг сервисес ХХК нь Австралын Murray Engineering Pty Ltd. компанийн хөрөнгө оруулалттай Хүнд даацын төвөгшил ихтэй төмөр хийцлэл хйидэг үйлдэврүүдийн нэг юм. Бид Австралын Byrnecut Group компанд харьяалагддаг.
Манай компани Австрал улсад мөрдөгддөг Төмөр хийцлэл болон бүтээцийн AS/NZS 1554.1:2014; AWS D14.1/D14.1M:2005 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төмөр хийц, Гагнуурын засвар үйлчилгээ, Чанар Хяналт (QA/QC), Будаг, Гадаргуугын барзгаржуулалт (sandblasting), Үл эвдэх сорилын тест үйлчилгээ (NDT)-г ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Монголын уул уурхай болон Хүнд үйлдвэрлэлийн салбарт хийж гүйцэтгэж байгаагаараа үргэлж бахархдаг.
Мөн түүнчлэн Испанийн MTG, Австралын FUZE, PlasCorp Pty Ltd, TechMine Solutions Pty, Канадын Variant Mining Technologies зэрэг комипанийн бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байна.