НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО
Та бид энэ нийгмийн нэгж хэсэг бөгөөд цаашлаад байгууллага гэсэн нэрийн дор нэгдэж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх замаар нийгмийн үйл явцад шууд болон шууд бус байдлаар нийгмээс тодорхой хэмжээгээр ашиг хүртэж байдаг. Тийм учраас Маррий майнинг сервисес ХХК нь Нийгэм гэсэн ойлголтод хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн орчин зэргийг хамруулан ойлгож Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг зорьдог. Ингэхдээ Монгол Услын хууль холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй, эрх тэгш байх бизнесийн зарчмуудыг баримтлан нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулахын төлөө ажилладаг. Бид дараах үндсэн чиглэлүүдээр команийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж өөрсдийн хувь нэмэрийг оруулах болно. Үүнд:
- Байгаль орчин
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Хөдөлмөрийн харилцаа
- Нийгмийн тэгш боломж
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын хураангуй
|
|
|
|